Сэтгэгдэл №1
2009 оны 12
сарын 04ны шөнө эгч гэнэт өвдөж зуслангаас 1р төрхрүү хүргэгдсэн юм. Уг нь
төрөх цаг нь арай болоогүй байсан бөгөөд арай найдвартай нь дээр гээд Бээжин явж
төрөх байсан юм гэтэл гэнэт өвдөж сандаргаад аргагүйн эрхэнд монголдоо төрөх
болвоо. За тэгээд энд тэндээс эгч дүү ээж аав нь гээд баахан хүмүүс ирлээ л
дээ. Би төрөх дотор нь байгаагүй болохоор төрөх үед юу болж яаж үйл тамаа
цайсныг мэдэхгүй байна л даа. Харин төрөхийн гадаа бол нэг иймэрхүү юм болсон
юм. Эгч маань охиноо төрөхөд яарч гэрээсээ ирээд төрөхийн гадаа зогсоол байлаа
зогсоол байлаа. За тэгээд бие засмаар болно доо. Сувилагчаас 00 ын түлхүүрээ
өгөөч орох гэсэн юм гэтэл зад загнадаг байгаа даа. Энэ та нарын ордог газар биш
л гэнэ, гадаа гарахгүй юу л гэнэ. Нөгөө сувилагчаас охиныхоо биеийг асуухаар
мэдэхгүй байна, тэгээд төрөх л биз яадын гэх мэтчилэн хамаг муу аашаа гаргав. Учраа
олохгүй зогсож байтал нэг эгч та нар гар хүндрүүлэх жаахан юм аваад өгөөч ээ. Тэгэхгүй
бол хөдлөхгүй ш дээ л гэж байна. Тэгэхээр нь хар хурдаараа гараад гарт таарсан
юм аа авсаар байгаад 2 уут хүнсний хахуул авсан юм. Ааштай сувилагчаа дуудаад
нөгөөхөө өгөх гэтэл өгч чаддаггүй ээ. Санаа зовоод хүний нүд хариулж байгаад л
өглөө. Нөгөө сувилагчийн хөл нь хөнгөн, аашных нь уян зөөлнийг нь яаанаа. Эгчийг
маань дагуулж яваал та ор, суу, 00 ормоор байна уу яамаар байна гээл тойголж
өгч байна аа. Танай охин сайн байна аа эмч үзэж байна тэгэж байна гээд л бүх
мэдээллийг өгч байсан юм. Тэр өдөр ч яахав тэгээд өнгөрлөө. Дараа нь бодоод
байхад сандрахдаа юу авсан юм бол гэж гайхаад, ерөөсөө эмнэлэгт танилгүй, мөнгөгүй
бол үхэж дуусах юм байна даа гэж бодож байлаа. Ер нь 1,2 р төрх, эх нялхасын
талаар зөндөө л юм сонсож байсан. Хөдөөнөөс ирсэн бүсгүйг Эх нялхас харъяалалгүй
гээд аваагүй тул үүдэнд нь дутуу төрж өөрийнхөө биеээ алдах дөхсөн гэсэн. За тэгээд
өнгөрсөн жил “Өнөөдөр” сонин дээр гарсан санагдаж байна “ээжүүдийн нулимсыг
барсан аймшгийн газар” нэртэй цуврал нийтлэл гарч олныг нэг хэсэг л донсолгоод
авсныг та бүгд санаж байгаа биз дээ.
Сэтгэгдэл №2
Надад нэг
мундаг эмч эгч бий дээ. Тэр эгч маань 1р төрхөд эх барих эмэгтэйчүүдийн
чиглэлээр давхар резидент хийсэн юм. За тэгээд 1жил 6сар хамт ажилласан эмч
нараа дайлж цайлах болоод надаас тусламж хүссэн юм. Эхийн 1, 2р тасгийн 30
гаруй эмч нарыг цайлах болсон тул ресторан энэ тэр орж ажлыг нь алдагдуулж
байхаар эмнэлэг дээр нь ширээ засаж хоол хийхээр боллоо. За тэгээд бүгдийг нь
гэртээ бэлдэж очсон болохоор нэхх ресторан энэ тэрд байдаг шиг нарийн нандин юм
байхгүй л дээ. 3 төрлийн салат, тефтель, тахианы мөч, пицца, шарсан төмс,
нухсан төмс гэсэн тоймтой л хэдэн юм бэлдээд очлоо. Гэтэл миний нөгөө муугаар
боддог байсан хахуул авдаг баян эмч нар чинь баярлаж ирээл бүгд ороод идэж
өгдөг юм байна. Сүүлийн үед ийм гоё юм огт идээгүй яасан сайхан юм, Altai
barbecue-ыг бут цохичихлоо
л гэнэ. Ёстой юм үзээгүй хүмүүс шиг л идэж гарлаа. Орой нь би эгчээс асуулаа. Танайх
чинь яасан сонин юм бэ? Өнөөдөр юу болов оо гэсэн чинь. Манайх чинь өрөвдмөөр ш
дээ. 1р төрх хурдан ашиглалтанд орохгүй бол манай эмч нар өлсөж дуусаж байгаа
юм. Ачтангийн хоол доод тал нь 2500 төгрөгийн үнэтэй тэдний хувьд дийлж идэж
чадахгүй байгаа юм. 1 дээр байхад 100-ын мантуу 250-ын мантуун буузнаас ганц
хоёрыг авч идэж гол ороол явдаг байсан хүмүүст чинь өдрийн хоол авчирхаар
баярлалгүй яахав дээ гэж байна. Бүүр гайхаад танай эмч нар цалин хэд авдаг юм
бэ гэсэн чинь. Үндсэн цалин 130 мянга, нэмэгдэл, жижүүр хийж хоноод 190мянга
арай гэж 200мянга хүрдэг юм байна лээ гэсэн юм. Үүний дараа би шөнө бодлоо л
доо. Хөөрхий тэр сувилагчийг тэгэж хахуулийн мастер энэ тэр гэж муулж шоолох
хэрэггүй байж дээ. Эмч нар нь л гэхэд арай гэж 200 мянган төгрөгний цалин авч
байгаан бол тэр сувилагч хэдийг авч байгаа бол? Нэг өдөр ч гэсэн хүнээс жаал
жуул юм авч ар гэр үр хүүхдээ баярлуулж байгаа биз дээ. Цалин бага, амьдралд нь
хүрэлцэхгүй байхад хүн бүр л хахуул авна шүү дээ. Бодохоос уур хүрэх юм. Хэрэв би
бас тиймэрхүү байдалтай ажиллаж амьдарч байсан бол бүр улаан луйварчин
болчихсон байх байсан биз дээ.
