ӨНГӨЛӨГ өнгөлөг байхаа больсон...

2009 оны 12-р сарын 29 Нийтэлсэн UNGULUG

Сэтгэл гундуу юу хийхээ олж яадаж байна. Хэсэг хүмүүсийн блогоор орлоо. Блогчид маань шинэ жил гээд завгүй байгаа бололтой. Гойд онц юм алга. Суваг сольсон ч сонирхол татах юм алга. ТВ-ээ унтраагаад орондоо орлоо. Нойр хүрэх шинжгүй хэсэг гүрийж хэвтлээ. Нулимс чимээгүй хацар даган урсаж байна...

...Түнэр харанхуйд би ганцаараа гүйнэ. Хэн нэгэн миний хөлний мөрийг алдахгүй гэсэн мэт араас хөөсөөр. Түүний зүрхний цохилт амьсгаадан гүйх нь яг л хажууд байгаа мэт тод сонсогдож байлаа. Би гүйсээр, хамаг чадлаараа аврал эрэн хашгирсаар... Гэнэт хажууд морь янцгаана. Хэн нэгэн тусалхаар ирж үү гэж бодсоор харах гэтэл түнэр харанхуйгаас өөр юу ч үл үзэгдэнэ. Би ер нь хаана байна вэ? Цэл хүйтэнд ганцаараа гүйсээр гүйсээр... Хоолойг минь зорж хүйтэн агаар нэвт салхилна. Намайг хөөгөөд байгаа тэр зүйл юу вэ? Хүн үү? мангас уу? эсвэл... Зугтсаар гүйсээр хөл минь цуцаж байна. Хоолой минь сөөж дуу авиа ч үл гарна. Би үнэхээр айж байна. Намайг энэ бүхнээс авраач дээ гэж хэн нэгнээс тусламж хүснэ. Тэрхэн зуур “Би зүүдэлж байна. Өнгөлгөө чи сэрэх хэрэгтэй чамайг алах гэсэн хүн хэн ч алга сэр гэсэн бодол толгойд орж ирнэ.” Зүүд гэж бодсон ч тэр зүүднээсээ сэрж үл чадна. Гүнзгий гэгч нь нэг амьсгаа аваад зориглож нүдээ нээтэл үнэхээр би орондоо ганцаараа хэвтэж байв. Дэрээ нэвтэртэл уйлсан бололтой, хүзүү, чих минь нойтон оргиод нэг л таагүй байна. Хажууд минь хэн ч алга.

Би жаргалтай байжээ. Хайрт минь хажууд байхад бүх зүйл сайхан байсан. Даарч орж ирээд хүйтэн хөлөө гуяанд нь хавчуулж, биед нь наалдах хачиг мэт эвхэрч хэвтээд дулаацдаг байсан минь санаанд орж байна. Гэтэл одоо хөл гэж цэв хүйтэн. Хамтдаа байхад энэ хөнжил шиг халуун, зузаан зүйл байхгүй байлаа гэтэл ганцаараа байгааг минь мэдсээр байж дулаацуулах нь бүү хэл хөлдөж, тасарч унах нь.

Чамайгаа би санаж байна. Унтаж байхдаа намайгаа гэнэт санах мэт миний биеийн дагуу байрлалаа эвтэйхэн олоод тэврээд хэвтдэг тэр тэврэлтийг санаж байна. Орой унтах бүр сайхан амраарай гэж хэлээд үнсдэг тэр үнсэлтийг санаж байна. Сэрэл хөдөлгөж нуруун дээр минь долоогоод сэрүүцүүлэх мэт хүйтнээр үлээдэг тэр сэрлийг мэдэрмээр байна. Чамайгаа би бүхлээр нь мэдэрмээр байна. Чи минь наддаа хурдан ирээрэй.

Тавиулах уу? Эсвэл өөрөө Тавих уу?

2009 оны 10-р сарын 19 Нийтэлсэн UNGULUG

(Бүсгүйчүүддээ зориулав...)

Хамаг бие чангарч, сайн барьж байхгүй бол юу юугүй алдах мэт. Хөлний үзүүрээс эхлээд тог цохиж дээшилсээр улам дээшилсээр хоолойд тулж өөрийн эрхгүй дуу алдана. Тав тухаа аль хэдийнээ олж нэг л өөр хөдөлгөөн, нэг л өөр юм бодох аваас хумхын тоос адил алга болох мэт... Яг цаг нь ирэхэд амьсгал авах бүр хүнд болж, зүрх улам хүчтэй цохилно...

Бямба гарагийн орой бидний хэдэн охид цуглаж ганц хоёр вино уунгаа ойр зуурын юм ярьж суулаа. Бидний ихэнхи нь гэр бүл зохиож үр хүүхэдтэй болохоор ярианы сэдэв, үр хүүхэд болоод нөхөр сүүдрийн талаар өрнөж байлаа. Сүүлдээ халсан уу яасан өөрсдийн ханамж, дур тавих тухайгаа ярьж эхлэв. Хүн хүний биеийн онцлогоос шалтгаалж дур тавих ханамж янз бүр. Бид зургаагийн 3 нь дур ханаж үзсэн бөгөөд үүндээ ч итгэлтэй, харин 1 нь өөрийгөө тавьж үзсэн гэх боловч түүний мэдэрсэн зүйлийг сонсоод мэргэжлийн хүмүүс тавьж үзээгүй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Харин үлдсэн 2ын тухайд гэвэл гэрлэж амжаагүй, найз залуутай боловч гэрт нь очиж хонодоггүй. Хааяа нэг гэр орон эзгүйд ч юм уу бүүр тэсэхгүй бол буудалд орж секс хийдэг учраас төдийлөн секс-ын сайхныг бүрэн мэдрээгүй яваа.

Нөгөө 3ын хувьд янз бүрийн шалтгаанаар дур ханасан байх жишээний. Тогтвортой байнга секс хийдэг учраас дур ханаж сурсан байх, эсвэл өөрийн бие эрхтэнээ сайн судалж ямар байрлалаас яаж унтвал дур ханадаг тухайгаа мэдэж авсан учраа, эсвэл өөрт нь секс-ын сайхныг мэдрүүлсэн залуутай унтаж дур ханасан гэх мэт шалтгаануудаа хэлж байлаа. Харин энэ бүгдийг сонсож байхад надад юу их чухал санагдсан гэхээр? (Яахав эрэгтэй хүнээс болж тавихгүй байх тохиолдол байдаг л байх гэвч бидний дунд тэр яриа огт болоогүй юм.) Дур ханах явдал нь эрчүүдээс шалтгаалахаас гадна эмэгтэйчүүд биднээс бүүр ч их шалтгаалах явдал юм. Та өөрөө л сайхныг мэдэрмээр байна гэж хүсэж тэмүүлж хичээхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Ихэнхи эмэгтэйчүүд сексийн тал дээр бүрэг ичимхий байдаг бөгөөд яг процесс явагдаж байхад өөрсдийгөө шал хэрэггүй дэмий бодлоор булж орхидог байна. Жишээ нь: хамаг хувцасаа тайлахад миний бие ямар харагдах бол? Харанхуйд эсвэл хөнжил дотроо л хийхгүй бол ийм юм муухай, тийм ч юм муухай гэж боддог бөгөөд өөрсдөө санаачилж ямар нэгэн байрлал сонгодоггүй, орь дуу тавихвий гэж түгшиж хэвтдэг гэнэ. Яаж ч бодсон ингэж олон юм бодох юм бол юу гэж дур ханах вэ дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бид бодол санаагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрийн бодол санаанаасаа эхлэн өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гарлаа. Би сайхан бүсгүй, би тачаангүй, би халуухан гэсэн ойлголтыг толгойдоо хийх.

Харин дараагийн ярьсан зүйл гэхээр гадаадын охид хэдэн настайдаа сексийн харилцаанд орж хэрхэн дур ханадаг тухай хальт ярьлаа. Тэднээс авах юм их бололтой шүү. Яахав хар багадаа сексийн харилцаанд ордгийг эс тооцвол шүү дээ. Хамгийн халуухан хүүхнүүдийг тоонд ордог Орос охидууд ерөөсөө унтаж үзээгүй онгон хальсаа цоолуулаагүй байж л тавьж сурдаг гэнэ. Яаж гэхээр өөрийнхөө нууц эрхтэнээ оролдож, төсөөллийн залуугаа бодож байгаад тавьдаг бөгөөд дараа нь жинхэнэ утгаараа хүнтэй унтахад аль хэдийнээ сурсан хүн шиг тавьдаг гэсэн шүү. Эмэгтэй хүн дотроосоо мэдэрдэг гаднаа мэдэрдэг гэж байдаг бөгөөд хэрвээ та гаднаасаа мэдэрдэг бол жижигхэн хөөрхөн хэлүүгээ хатууртал нь оролдож сэрээх явдал юм.

Харин америк охидууд их чөлөөтэй учраас хамтрагчаасаа өөрийгөө энхрийлэхийг шууд хүсдэг байна. Энхрийлэх гэдэгт нь үнсэх, таалах, хөхөх зэрэг нь багтана. Мэдээж нууц эрхтэнийг шүү дээ. Бас нэг тавьж сурах арга бол устай унтах арга гэнэ. Энэ арга нь их үр дүнтэй бөгөөд яг секс хийж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Устай унтана гэдэг нь онгоцондоо ороод усаа өөрийн биед тааламжтай байдлаар халуун хүйтэн, их бага гойжихийг нь тааруулаад дор нь өөрт эвтэйхэн байрлалаа олоод хэвтэнэ. За тэгээд юуг мэдэрч, юуг хүсэх нь өөрийн тань л дур.

Харин бас нэг мэдэж авсан зүйл гэвэл: Эмэгтэй хүнийг тавьхад хамгийн их дуртай байдаг хүн бол эрэгтэй хүн. Яагаад гэхээр эрчүүд бол яаж ийж байгаад л дур ханаж чаддаг бөгөөд харин хамтрагч чинь секс хийхдээ сайн бас дур ханаж чадах юм бол тэр хүний зорилго биеллээ гэсэн үг. Бодоод байхад үнэн юм шүү. Чамтай унтсан хүн чамаас таашаал аваад сайхныг мэдэрч байна гээд боддоо. Тэгэхээр чи мундаг уу? Эмэгтэй хүнд сайхныг өгч чадаж байна. Ямар сайндаа л юм үзээгүй охиноос юм аа мэддэг хүүхнүүд дээр шүү гэж ярьдаг байх нь тэр харчуул чинь.

За за би ямар секс судлаач, сексийн мэргэжилтэн биш сонссон мэдсэн зүйлээ л сийрүүллээ. Ер нь секс бол хүмүүний бас нэгэн жаргал шүү дээ. Магадгүй зарим хосууд хоорондоо энэ тал дээр ярилцаж ойлголцдоггүй учраас үл ойлголцох асуудлууд үүсдэг болов уу гэж боддог. Юутай ч бүсгүйчүүд минь өөрөөс чинь шалтгаалаад хэрвээ та тавьж чаддаггүй бол дээр бичсэн хэдхэн аргийг туршаад үзээрэй. Алдах юм юу байх вэ дээ. Эмэгтэй хүн, ээж шиг, хүүхэд шиг, янхан шиг байх хэрэгтэй гэдэг. Бид ийм байж чадвал залуус уйдах болов уу яах бол?

Дуртай дургүй хүний гэргий болно доо

2009 оны 10-р сарын 16 Нийтэлсэн UNGULUG

Би гэдэг хүн нэг газар үүдний манаач хийдэг юм. Нэхх сүр болоод зарлаад байх ажил биш л дээ. Тийм ч учраас энэ удаад өөрийнхөө тухай биш, ажлынхаа тухай биш, ажлын эргэн тойронд болж буй сөрөг зүйлийн талаар л бичиж сууна. Би хотын захад байдаг нэгэн зочид буудалд reception хийдэг юм. Oxford-ын толь бичигт “reception” гэдгийг тольдвол жижүүр гэж байдаг юм байна лээ. Зарим газрын reception-үүд өөрийгөө нэг их том ажил эрхэлдэг аятай ханддаг. Тэгвэл тэр хүмүүс сайн лавлаж хараарай тэр толь бичгийг. За за энэ яахав. Энэ талаар дараа өгүүлнэмз энэ удаад өөр гол сэдэвдээ оръё.

Уг нь буудалд ажиллах хааяа амар л даа. 24 ажилаад 48 амарна. 48 амарч байх үедээ гадуур гүйх ажилаа амжуулчихна. Шөнө амарч чаддаггүй, янз бүрийн хүмүүстэй харьцах нь хэцүү байдаг юм. Өмнөх нийтлэл дээрээ өөрийгөө их хартай гэдгээ нуулгүй хэлсэн бол одоо өөрийнхөө авах нэг сайн талыг хэлье. Энэ бол худал зүйлээс хол байж үнэнч байх явдал юм. хааяа нэг худал хэлэх үе гардаг даа. Тэрийг бол тооцохгүй шүү. хэхэххэ Нэн ялангуяа хайр дурлалын асуудал дээр. Тийм ч учраас буудалд ажиллахад миний энэ зан байнга зөрчилддөг юм. Анх удаа буудалд ажилд орж, хонож байсан өдрөө эргэн саная. Тэр өдөр анхны өдөр учраас учраа мэдэхгүй их сандарч байсан. Бас би юу ч мэддэггүй гэнэн амьтан гэдгээ мэдэрсэн эхний өдөр.

Манай буудалд байхгүй юм байхгүй. Ресторан байна уу? байна, саун байна уу? байна, караоке байна уу? байна, паб байна уу? байна. За тэгээд бүх юм л өглөөнөөс орой хүртэл ажиллана. Анх удаа буудалд жижүүр хийж байгаа болохоор бүх юм шинэ, бүх юмыг ажиглаад л байж байлаа. Манай саун их орлоготой хүмүүс ороол гараал байна. Ихэвчлэн хүмүүс хосоороо орно. Өдөр 3цаг болж байхад 50 гаруй насны ах орж ирээд танай саун ажиллаж байгаа юм уу гэж байна. Ажиллаж байгаа гэхдээ одоогоор хүнтэй байна. Уг нь удахгүй гарах болж байгаа гэлээ. Тэгсэн нөгөө ах За за би машиндаа хүлээж байяа залгаарай гээд утсаа өгөөд гарав. Удаачгүй хүмүүс ч гарлаа цэвэрлүүлж дууссаны дараахан бэлэн гээд залгалаа. Гэтэл нөгөө ах чинь 20 хүрсэн болов уу гэмээр хоёр охин дагуулаад ороод ирдэг байгаа. Тэгэхээр нь би бодлоо. Төрсөн охидууд нь юм байх даа халуун ус хаа сайгүй тасарчихсан юм чинь арга ч үгүй юм бол уу ухааны юм бодлоо. Цагийн дараа охидууд нь гарахдаа лохх ямар сайхан усанд орвоо бие сайхан боллоо гээд л гараад явлаа. Санаанд ч орсонгүй саунд цэвэрлэгээ хийж байгаа цэвэрлэгч охинд хүн дахиад саун захисан шүү гэж хэлэхээр ортол юм хумаа онгичоод ухаад л байх юм. Яасан бэ? Юм аа гээчихсэн юм уу гэсэн чинь үгүй ээ бэлгэвч хайж байна аа. Манайхан дандаа энд тэнд нуучихдаг юм. Түрүүн нэгийг олсон одоо дахиад нэг байх ёстой гээд л хайж өглөө дөө. Миний сандарсан гэж. Дотор нэхх муухай сонин болоод явчихсан. За тэгээд болоогүй ээ. Орой боллоо. 6 өнгөрч байтал манай караокед ёстой гоё охин ирлээ. Би загвар өмсдөг юм болов уу гэж бодоод л өнгөрлөө. Дахиад байж байгаад өөр 3 охин ирэв. Над дээр ирээд чи шинээр ажиллаж байгаа юм уу таксины мөнгө задлаад өгөөч гэхээр нь задлаад өглөө. Би гайхаад яаж намайг шинэ гэж мэдэж байгаан бол оо гэж гайхаад өнгөрөв. Тэр үед би юу гэж бодож байсан гээч? Үнэн мангар. Нэг охины төрсөн өдөр болох гэж байгаа юм байна тэгээд бүгд цуглаж дуулах гэж байна гэж бодсон гээд боддоо. Одоо бодохоор инээд хүрээд байх юм. Харин энэ бол аймар том эндүүрэл байлаа. Хараад байсан чинь бараг хорь гаран охид караокеруу орохоор нь тэсэхээ байгаад хамгаалагч дээрээ очоод энэ чинь юу болж байгаан? Эд нар хэн бэ гэж асуув. Манай хамгаалагч нэг их том ахын зан гаргаж инээгээд ширээний охид л байхгүй юу гэж хэлэв. Харин шөнө болоход би тэр охидыг хэн болох юу хийдэг гэдгийг мэдэж авсан юм. Юуны чинь зөвхөн ширээний охид байх вэ дээ. Би бодохдоо янхан гэхээр л УБ буудлын өмнө зогсдог, хааяа нэг ТВ-ээр л албадан үзлэгт орлоо, эсвэл согтуу эрүүлжүүлэхэд орлоо гэсэн байдлаар л харж байсан юм. Тэгсэн чинь эд нарыг би лав янхан гэж харахгүй юм байна лээ. Хэн ч харсан янхан гэж хэлэхгүй. Царайлаг, гоё биетэй, ганган гэж. Би ч бүүр гайхаж орхисон. Яаж баяжхаараа ийм ганган байдаг байна аа. Тэгээд хэд хэдэн удаагийн ээлжин дэрээ сониуч зан хөдлөөд хүмүүсээс асууж сонирхлоо. Тэдний талаар мэдэх тусам миний дургүй хүрч байсан юм. Учир нь тэдэнд өөрийгөө хайрлах, нэр төрөө бодох, бусдаас ичих, санаа зовох, ирээдүй хойчоо бодох зүйл юу ч байхгүй. За юун ирээдүй хойч вэ? Өөрийнхөө биеэ бодохгүй байгаа хүн юу гэж л ирээдүйгээ бодов гэж дээ. Өнөөдөр маргааш л шоудаад сайхан мөнгө олоод явж байвал болоо юм шиг байгаа юм. Хамгийн гол нь тэд нар хэзээ ч монгол хүнтэй явдаггүй. Хөгийн явдалтай гэдгээрээ алдартай СОЛОНГОС новшнуудтай л явна. Хааяа нэг хятад, япон харагдана. Үндэстнээр нь ярих юм бол муу солонгосчууд бол хамгийн бузартай явдалтай хүмүүс. Дээрээс нь зальтай, бялдууч зантай, ер нь тэднээс авах юм юу ч байхгүй. За тэгээд нөгөө охид чинь өөрсдийг нь авахаар ирсэн солонгосчуудыг хараад үхнэ гээч. Сайн байна уу гээд л тонголзоод унана. Дотогшоогоо орж байгаад ёстой нэг эгнүүлж зогсож байгаад л хүүхнээ сонгодог гэсэн. Би ямар харсан биш. Тэгээд л нөгөө хэд нь сонгуульд ялалт байгуулахын тулд хамаг бие ээ чангалаад зогсдог гэж байгаам даа. Бөгсөө оцойлгож чангалаад, цээжээ түнтийлгээд зогсдог гэсэн дээ. Бараа юм уу хаашаа юм. Ээ хөөрхийс дөө л гэж бодогдоно доо. Тэгээд л сонгогдоод гархаараа бөөн баяр тэр аймаар юмнуудаа сугадаж аваад л өрөө өрөөрүү нь дагаад орно доо. Зарим нь өрөөнд нь хононо, зарим нь 10 минут болов уу үгүй юу гараад ирнэ. Гарч ирчээд бахархалтай нь аргагүй мөнгөө тоолоод баяжлаа гэсэн шиг инэнэ. Найз нөхдөө дуудаад л би ажлаасаа одоо гарлаа сая л ажил тарлаа хаана уулзах уу? Гээл монголын хэдэн club-ыг нэрлэж өгнө дөө. Тэндээ бас хэнтэй таардаг юм байгаан бөө мэд. Тэдний ханш нь их сонирхол татаж байгаа биз? Тэгвэл 1 унтахад 70-90 мянга гэсэн. Хэрэв хонох юм бол 100 $ гэж байгаа. Үнэн амар аргаар мөнгө олохыг хүсэгчид. Нэг удаа энэ караокед 70 гаруй охин ирж байсан. Би тоолж байгаад хольж хутгаад тоогоо алдчихсан. Лав л 70 хүрсэн. Тэгэхээр та нар бодоод үз дээ. 1 буудлын 1 караокед 70 охин. Өөр зөндөө олон буудал, караоке нүх сүв байгаа гээд боддоо. Нээрэн нэг өдөр нэг хүүхэн их л ууртай гарч ирлээ. Утсаараа хүнтэй хэрэлдээд байгаа бололтой. Хөөе чи одоо хаана яваад байгаа юм бэ? Наана чинь юун хүүхнүүд дуугараад байгаан гээд чарлаж өгөв. Тэр үед миний инээд хүрээд тэсэхгүй инээчихсэн юм. Тэр хүүхэн өөрийг нь шоолж инээснийг мэдсэн болохоор яаж ч чадахгүй хялалзаад л өнгөрөв. Тэр нээрэн зэрлэг гар өөрөө харийн хүний өвөр хэсэж байж бас болоогүй хүн хардахтайгаа. Энэ мэт олон жишээг харж байсан даа. Уурч хүрэх юм, хааяа өрөвдөх юм одоо бол харсан ч хараагүй мэт царай гаргаж сурсан дөө. Ингээд л нэг их тэсэлгүй энэ буудлаас гарсан юм. Гарсандаа ч баяртай байгаа. Буудалд ажиллаж байсан анхны хэдэн ээлж л аймар байлаа. Ёстой нэг эрүү мулт явсан даа.

МЗХ-ны ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар өнгөрсөн жил эрээн явж залуучуудын амьдрал ямар байгаа тухай судлаад ирсэн тухайгаа ТВ-ээр ярилцлага өгч байсан юм. Тэнд бас монгол охид их хэмжээгээр хил давж биеэ үнэлдэг гэнэ. Бүүр биеэ үнэлэгчдийн тусгай гудам байдаг гэнээ. “Яагаан дэнлүүний” гудам гэж байсан санагдаж байна. Ярианыхаа төгсгөлд “энэ хүүхнүүд дуртай дургүй хэн нэг хүний гэргий болно доо” гэж байсан юм. Яахын аргагүй л урьд хойд амьдралыг нь мэдэхгүй хэн нэг хүний гэргий болно доо. Харин ямар азгүй аавын хүү авч суух бол доо гэж халаглах юм...

Хардалт уу? Хайр уу? Эсвэл...

2009 оны 10-р сарын 16 Нийтэлсэн UNGULUG

Хүмүүсээ гэж... Өнгөлгөө гэж... Гурван жилийн өмнө би бясалгалын хичээлд сууж байсан юм. Шри шри амьдрах ухааны Сараа багш нэг удаа надад зориулаад “Чи өөрөө өөрийгөө л олж ав. Бусдаас өө хайж бусдыг өөрчлөх гэсний хэрэггүй” гэж хэлж байсан юм. Уг нь бясалгалд сууж байгаа хүн бүрт л хэлсэн байх. Гэвч яг тэр үед надад зориулж хэлж байгаа мэт санагдаж билээ. Тэр үед “БИ ХЭН БЭ?” гэдэг асуултыг өөртөө тавилаа. Би өөрийгөө хэн гэдгээ, ямар зантай, юунд дуртай гэдгээ хүртэл нарийн сайн мэдэхгүй хэрнээ хайртай залуугаасаа эхлээд эргэн тойрны хүмүүсээ шүүмжилж дүгнэлт өгдөг мундаг хүн. Тэгсэн хэрнээ бас хүнээс шүүмжлэл сонсох огт дургүй. Ямар нэг зүйл боллоо гэхэд бурууг хэн нэгэнд өгөөд уснаас хуурай гараад ирэх чадвартай л нэгэн дээ. Энэ дүгнэлтийг миний хонгор надад хэлсэн юм. “Бид 2 маргахад дандаа миний алдаа байх юм. Чи яагаад миний буруу уучлаарай гэдэггүй юм бэ” гэсэн юм. Тэгэхээр би ийм л зальтай нэгэн бололтой. Миний буруу байсан ч хүнээс өө олоод түрүүлээд буруутгачихна. Тэгээд л би гэмгүй нэгэн. Яг одоо энэ бичлэгийг бичиж байх үедээ хонгороогоо уурлуулчаад гэнэт ухаарч өөрийгөө шүүмжилж сууна. Би ганцаараа ийм юм болов уу? Эсвэл бүгд л тэгдэг юм болов уу? Нэг л жишээ гэхэд миний хонгороо нэхх гадуур яваад намайг зовоогоод байдаггүй юм. Гэвч би ганц өдөр найзуудтайгаа пиав миав уугаад суухад нь гэртээ тайван сууж чадахгүй тавьтаргүй зангаа гаргана. Харихгүй юм байхдаа. Яагаад надруу sms бичихгүй байна? Яагаад залгахгүй байна? Одоо юу хийж байгаа бол? Ингээд надаас холдохоор намайг мартдаг байхгүй юу гээд л олон юм бодож өгнө дөө. Яг үнэнээ хэлье би хонгороодоо асар их итгэдэг. Гэхдээ л өөрийнхөө гаргадаг энэ зан, энэ үйлдлийг огт ойлгохгүй юм. Тэгээд л гэртээ ирэхээр нь юу ч болоогүй мэт тайвшрах юм даа. Энэ хардах өвчин уу эсвэл өөрийгөө байнга анхаарлын төвд байлгах гэсэн хэнхэг зан уу? Эсвэл түүнийг ганцаараа өмчлөг гэсэн харам зан уу? Өөрийгөө шүүж бодох тусам би өөрийгөө ямар аймар хүн бэ гэж бодох юм.

Та бүхэн өөрийгөө “Би хэн бэ” гэж бодож, өөртөө шүүмжлэлтэй хандаж үзсэн үү? Нэг удаа ингэж бодоод үзээрэй. Тэгээд ямар сэтгэгдэл төрж байна саналаа хуваалцаарай. Яг үнэнээ хэлэхэд би ганцаараа  аминчхан, ийм муухай зантай хүн болмооргүй байна л даа.

Хошин шогийн UBS MUSIC VIDEO AWARDS 2009

2009 оны 10-р сарын 13 Нийтэлсэн UNGULUG

2009 оны 10 сарын 08 ны өдөр. Миний хувьд их л яарсан баярласан өдөр байлаа. Энэ өдөр эртхэн шиг ажлаа дуусгаад гэртээ эрт хариад усанд ороод өөрийгөө бэлдээд 5 цаг гэхэд найзындаа очих хэрэгтэй байв. Чухам юунд яарсан гээч? UBS MUSIC VIDEO AWARDS 2009 наадмыг үзэхийн тулд. За юутай ч ажил минь амжлаа. Төлөвлөгөөний дагуу хариад өнгө зүс ороод хувцасаа сонгох гэж бараг л 2 цаг толины өмнө эргэлдэв. Арай гэж сонголт хийж найзынхаа гэрлүү нүүрээ ч будаж янзлалгүй хар хурдаараа очлоо. Эрт амжиж очсоных хэдэн сайн найзууд ганц улаан вино задлаад ойр зуурийн сонин хачин ярилцангаа нүүрээ будаж янзлав. За тэгээд хувцас бурхан бие чөтгөр гэдэг дээ нэмээд нүүрээ чимбийтэл сайхан өөгүй будсан байхад харахгүй залуус гэж юу байхав хэххэх. Өөрсдийгөө нэхх их магтаад яахав гэхдээ л манай найзын ээж нь бид 4-ыг хараад та нар шагнал авах юм уу? гардуулах юм уу гэж гайхаад хоцорлоо. 6цаг 30 гээд гарлаа. Хувийн машин энэ тэр байхгүй тул нээх сайхан 4 охин аятайхан харагдах таксинд суугаад СТӨ гээчийг зорилоо доо. Бид ч хоцорлоо гэсэн шиг замын түгжрэл пиг... энэ талаар дэлгэрэнгүй ярих нь илүүц биз хүн бүр л замын түгжрээ гээчээс болж бухимдаж байгаа. бөөн юм болж болж сүүлдээ алхаж яваад 7.30д орж ирэв. Өнгөрсөн жил ГЭСҮ компаниар хийлгэж байсан улаан хивсны ёслолын арга хэмжээний тайз яг хэвээрээ харагдлаа. Бас л сүр болж магтаад байсан 3метр өргөнтэй хэдэн метр ч билээ улаан хивсэн дээр нь алхаад оръё гэж бодоод алхтал хивсны хамгаалагч бололтой 1 хүүхэн та нар зайлаач гээд л хөөдөг байгаа. Сандарсандаа хальт гишгээд эгээтэй л хөлөө булгалчихсангүй. за за ингээд орлоо. Манай тоглолт яг цагтаа эхлээгүй бололтой хүнээс асуухад дөнгөж 2дахь үзүүлбэр гарч байна гэв. Баяртай нь аргагүй суудлаа олоод тухаллаа. Бидний аз таарч маш аятайхан суудалтай билет авсандаа их л олзуурхаж байв. Учир юу гэвэл миний зүүн урд дуучин Болд, Ган-Эрдэнэ, түүний гэргий Халиун нар 5 хүн алгасаад С1 ТВ-ын showbiz-ын playboy сууж байлаа. дам сонсохнээ Болд эхнэрээсээ салаад хэн ч гэдэг билээ playboy-той амьдарч байгаа гэсэн. Ойрхон сууж байсан нь их л сонирхол татаж байлаа. за эргээд үзүүлбэртээ ороё. Биднийг ороход хийлч Дээгий нэг ая тоглож байсын дундаас нь орж ирсэн болохоор ойлгосонгүй. Дээгий ч дууслаа номинаци ч эхэллээ. Хөтлөгчдийг гарч ирэхэд. Юу вэ? Би яг ингэж уулга алдсан юм. Киви хамтлагийн Ука, Чапигийн төрсөн дүү Боки 2 гараад ирэв. За тэр Боки яах вэ энд тэнд харж байсан нүдэнд дасал. Харин тэр Ука юу? Зүгээр ганц өгүүлбэр хэлээд л хамаг хүмүүсийн инээд хүргээд эхэлбэл яах уу? Гадаадад олон жил байж байгаад ирсэн найз минь энэ чинь дуучин гэсэн биз дээ? Ингэж ярьж дуулдаг юм уу гэж асуув. Одоо та бүхэнд юу гэж ярьж тэнэгтсэнийг нь би ямар дууриагаад хэлж чадах биш дараа нь ТВ-ээр гарахаар хараарай. Монтажлаад дуу хоолойг нь янзалчихгүй л бол харж болох биз... Ингээд эхний номинаци эхэллээ. Энэ бол шилдэг санаа. Шууд хэлэхэд Нигүн, Quiza 7сарын 1 клип. Дараагийх нь шилдэг продюсер. Өнгөрсөн жил рок попыг улс төртэй холбож хутгаж хаясанаа зөвтгөх гэсэн мэт “Энэ шагналыг урлагийн, бизнесийн, улс төрийн гээд ямар ч хүн авч болдог гээд л ярьж өглөө. Харин энэ удаад сонгуулийн клип бага өрсөлдсөн учраас шагнал нь Дэлгэрийн хүүд очлоо. Өнгөрсөн жил атгаад алдсаны эцэст энэ жил занаж байгаад авав бололтой. За тэгээд өнгөрсөн жил урлагийн тоглолт нь их байна гэж баахан зэмлүүлсэн зохион байгуулагчид энэ жил хасахаар шийдсэн бололтой 2 шагнал гардуулаад л 1 үзүүлбэр. Яадаж байхад олигтой юм байсан бол болж дээ гэхсэн. Морьтой ч болоосой гэж дуулдаг Моханик хамтлаг тэрүүхэн тэндээ хүмүүсийг хөгжөөгөөд авсан. Гэвч тайзаа, ирсэн зочдоо үл хүндэлж “hi, bye” ч байхгүйгээр дуусгав. Энэ бол залуу хамтлаг тайзны соёл байхгүй байна гэдгийг л харуулж байна. Шилдэг зураач номинацын эзнийг тодруулна уу гээд МҮОНТ-ын хэн ч гэсэн бэ 1 хүүхнийг дуудлаа. Гэтэл нөгөөх маань зураач аа байгаад зураглаач гээд яриад байдаг байгаа. Хөтлөгчид нь сандраад л зураач ш дээ гээд л байдаг нөгөөх нь зураглаач гээд л...Тэгснээ огт зураач номинацад дурдагдаагүй клип “Чамд аз жаргал ирнэ” клипээр Vстудийн Түвшинтөр гээд л буруу зөрүү ээрч муурч байгаад дуудаад өглөө. Тэгсэн шагналаа өгчөөд буцаад орсон чинь тайзны ард микрофоноо хаалгүйгээр буруу шагналаа өгчихлөө шүү дээ гээд л дуулдав. Гайхаад байж байтал ХИТ-ын Давка гарч ирээд энд эндүүрэл гарлаа, одоо ард шийдвэр гарна биз гээд л буцаад оров. Номадс хамтлаг нэг DJ-тэй хамтраад нэг ая тоглоод л байсан. Тоглож дуусаад нөгөө шийдвэр гарлаа. Зохион байгуулж байсан нөхөд буруу дугтуйг нөгөө ээрүү хүүхэнд өгсөн бололтой “би уг нь зураач шалгаруулах байтал зураглаач гээд биччихсэн байхаар гайхаад их сандарлаа” гээд л арьсаа гялс хамгаалаад авав. За тэгээд жинхэнэ зураглаач номинацийн дугтуйг задлахаар 25-ын захирал Авирмэд гарч ирээд”Одоо ер нь миний хэрэг байна уу? Аль хэдийнээ тодорсон биз дээ? Нөгөө зураглаач маань ойрхон байж байгаарай нааш аа ирж бай”игээд л шагналаа гардуулав. Хамгийн инээдтэй нь ubs music-ын захирал Чимгээг магтаж байна гэж байгаад 5:0 болтол нь гутаагаад авав. “Тэр хүнийг уруулаа будсан байгааг нь хараагүй, юпка өмссөн байгааг нь хараагүй дандаа жинсэн хослол өмсөөд явж байдаг, ийм л богино боргилхон бүсгүй байгаа” даа гэж үү? Богино гэхэд нь Чимгээгийн намхан нуруутайг мэдэх хүмүүс их тавлаж байгаа шинжтэй инээж байх юм. Ер нь л эрэгтэй хүний тухай л яриад байх шиг байсан. Би ямар сайн мэдэх биш дээ хөөрхий. Ингээд л цаашаа хөглөж өгсөн дөө. Юу гэхээр хөтлөгч маань буруу микрофоноо барьсан бололтой Намуунаа юм хэлэх гэхээр хөөрхий тэр мик нь ажиллахгүй цохиж нүдээд. Бас болоогүй ээ нөгөө ажиллахгүй байсан мик ээ BX, Эгшиглэн, Quiza, Агиймаа нарийн хамтран дуулдаг “Fusion дуун дээр Агиймаад нь өгчихөж. Яг өөрийнх нь дуулдаг хэсэг дээр ажилдаггүй ээ. Тайзан дээр цохиод л байлаа, нүдээд л байлаа. Хөшигний ард байгаа хүмүүсрүү муухай хараад л нүдээд байлаа. Арай гэж өөр нэгийг аваад дуусах дөхөж байхад нь ашгүй нэг дууллаа. UBS MUSIC-ын анхны хөтлөгчид болох Болд, Мээдээ, Ангирмаа нар хөтлөгч хийлээ. Кивигийн 3 ээлж дарааллаараа гарч ирж өөрсдийгөө байдалд оруулна гэдгийг ёстой нэг үзүүлж өгсөн дөө. Эгээтэй л Укагийн дотоожийг харчихсангүй. Богинохон паашинз өмсөөд хип хоп үглээд бүжиг хийтэл даашинз нь дээшээ хөөрөөд араас нь харсан бол өгзөг нь яг харагдсан байх даа. Хэхэхэх надад лав огтхон ч гоё харагдаагүй магадгүй би ижил хүйстэн биш болоод тэр юм болов уу. Бүүр эсэргээр бөөлжих шахсан гэвэл яах уу хэхэхэх. За за ер нь ингээд муулах, дутагдалтай зүйл их байлаа. Одоо ер нь болилоо. Харин хамгийн их таалагдсан зүйл гэвэл Наран байлаа. “Welcome to my heart хэмээх сайхан дуугаа өөрийн тансаг хоолойгоороо дуулсан. Ард нь гайхалтай сайхан өгүүлэмжтэй зураглал гаргаад л. Харин дараагийн үзүүлбэр бол Энхзол, Солонго, Сонор нар хамтдаа “lady marmalade” билүү тэр нэгэн гоё дууг дууллаа. Энхзол мэргэжлийн дуучин биш гэхэд гайхалтай, үнэхээр чадалтай мундаг хүүхэн. За за ингээд л болоо шив дээ. өө нэг хов жив хэлэхэд нөгөө playboy чинь Болдыг тайзан дээр хөтлөгч хийгээд Кивигийн Намуунааг эвгүй байдалд оруулж байхад тайзруу нэнялангуяа Болдруу хэд хэдэн удаа гараараа даллаад авна лээ. Тэгэхээр хүмүүсийн яриад байсан шум зөв гэсэн үг үү? Тараад бас л хамт зогсож байна лээ. Болд одоо Мянгаа ахаасаа их юм сурж дээ. Ерөнхийдөө UBS MUSIC VIDEO AWARDS2009-ыг үзээгүй хүмүүс ТВ-ээр үзэхэд хассан байж магадгүй гэх зүйлүүдийг энд бичлээ. Та бүгд чадвал ТВ-ээр хараад өөрсдийнхөө дүгнэлтээ хийнэ биз дээ. Миний бодлоор UBS MUSIC VIDEO AWARDS 2009 биш UBS MUSIC Production-ын 10 жилд биш маш муу хошин шог үзээд ирлээ. Ер нь ажиглаад байхад Чимгээ гэдэг хүний 10 насны төрсөн өдрийг тэмдэглээд ирэв үү гэж бодлоо. Юм л бол Чимгээ, яагаад 10 жилийн хугацаанд ийм тийм юм хийлээ ингэж хийлээ бүтээлээ гэдгээ ярихгүй байгаан бол гэж бодлоо. Яагаад тэнд ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүсийн талаар огт дурдсангүй вэ? Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг дээ. Надад төрсөн бодол ийм л байлаа. Уг нь UBS MUSIC-ээс чадалтай олон сайн хөтлөгчид, олон мундаг залуус гарсан даа.